Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулна

ЦХИХХЯ-наас Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулна.
"Учир нь худал мэдээллээс үүдэн нийгэм хуваагдаж, улс орны эв нэгдэл алдагдаж, маш их зөрчил бий болох эрсдэлтэй тул мэдээлэл батлагдсан эсэхийг нягтлах албан ёсны төвийг байгуулна. Энд ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай ч бий. Төрийн байгууллагын цахим хуудас, вэб сайт руу өдөр бүр ямар нэгэн байдлаар халддаг. Иймд төрийн бүх байгууллага кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд албан ёсны лицензтэй програм хэрэглээндээ хэвшүүлэх хэрэгтэй болж байгаа"-г ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү мэдээлсэн юм.
Монгол Улс кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр 103 дугаар байрт буюу “эрсдэлтэй” түвшинд байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх