Цэс Close

Хятад: Эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилж байна

Хятад Улсын ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ.

Жагсагчид дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болох Шанхай хотод болсон жагсаалын үеэр иргэд Ши Жиньпин даргыг огцрохыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна. Зарим нь Хятадын төрийн далбаагаа барин эсэргүүцлээ илэрхийлж, төрийн дууллаа дуулж, ард түмнийг “босохыг” уриалжээ. Энэ бол эх оронч үзлийн илрэл бөгөөд Ши Жиньпиний "тэг ковид" бодлогоос болж хохирч буй нутаг нэгтнүүдтэйгээ эв санаа нэгтэй байгаагийн илэрхийлэл, босож хөдлөхийг уриалж буй уриалга гэж ажиглагчид үзэж байна.

China Covid-19: Protests continue in major cities across the country | RNZ News

Хэдийгээр ням гаргийн өглөө гэхэд Шанхай хотод эсэргүүцэл намжсан ч жагсаал болсон гудамжуудад олон арван цагдаа, хувийн хамгаалалтын ажилтнууд, энгийн хувцастай цагдаа нар нэмэгдэж ирснийг "ВВС" онцолжээ.

Comments from market watchers on the COVID-19 protests in China - CNA

Эсэргүүцэл эхлэх болсон гол шалтгаан нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусний эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаалын дүрс бичлэг өмнө нь Хятадын олон нийтийн сүлжээгээр гарсан байна. Тус хотод олон давхар орон сууцны барилгад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гал гарч, 10 хүн амиа алдсаны дараа эсэргүүцэл дэгдсэн байна. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, олон сая хүн гурван жилийн туршид хөдөлгөөнөө хязгаарлуулж, өдөр бүр ковидын шалгалтад орохоос залхаж эхэлжээ.

Засгийн газар болон төрийн тэргүүнийг иинхүү шууд шүүмжлэх нь Хятадын хувьд нэн ховор бөгөөд хатуу шийтгэл ногдуулдаг билээ.

Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах