Цэс Close

Хятадын хойд нутгаас 200 жилийн настай ургийн бичиг олджээ

Хятадын хойд нутгийн Хэбэй мужаас 203 жилийн настай ургийн бичиг олджээ. Энэхүү олдворыг нийгэм, гэр бүлийн уламжлалыг судлахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Гуаньтао тойргийн Дунлюжуан тосгоноос олдсон Ян удмынхны ургийн бичиг хэмээх 118 хуудас бүхий олдворыг Чин гүрний /1644-1911/ Жячин хааны үед 1820 оноос эмхэтгэж эхэлжээ.

Хэдийгээр хуудсууд нь шарлаж гандсан ч харьцангуй сайн хадгалагдсан байсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ургийн бичигт гэр бүл Мин гүрэн /1368-1644/, Чин гүрний үед хэрхэн нүүж шилжсэн хийгээд гэр бүлийн уламжлал, нэр алдартай гишүүд, гэр бүлийн сүм барих үйл явц зэргийг нарийвчлан бичсэн байжээ.

Гуантао тойргийн Соёл, радио, телевиз, аялал жуулчлалын товчооны соёлын дурсгалт эд зүйлсийг хамгаалах хүрээлэнгийн дарга Лю Жуньфэний хэлснээр, ургийн бичиг нь Мин, Чин гүрний үеийн Хятадын хойд нутагт хүмүүс шилжин  суурьшдаг байсныг, түүнчлэн нутгийн ижил овогтой иргэд цуглаж уулздаг байсныг нотлох баримт болж байна. Энэ нь тухайн үеийн нийгэм, гэр бүлийн уламжлалын судалгаанд мөн хувь нэмрээ оруулна гэж тэрбээр нэмж хэлжээ.

эх сурвалж: xinhua

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах