Хятад Улс дэлхийн хамгийн том хиймэл арал дээрх онгоц буудлыг барьж байна
Хятад улс агаарын тээврийн жагсаалтдаа бас нэгэн давуу талыг нэмж байна: хүний гараар бүтсэн арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал.
Нисэх онгоцны буудлын мэдэгдлийн дагуу одоогоор тус улсын зүүн хойд эрэгт баригдаж байгаа “Dalian Jinzhou Bay” олон улсын нисэх онгоцны буудал нь 20 хавтгай дөрвөлжин километр арлыг хамран, дөрвөн хөөрөх хэсгийн замын зурвас болон 900.000 хавтгай дөрвөлжин метр зорчигчийн терминал бүхий байгууламжуудыг хийхээр төлөвлөж байгаа аж.
Тухайн газрын операторууд 540,000 нислэгээр жилд 80 сая зорчигч тээвэрлэх зорилготой байгаа бөгөөд эхний шатны байгууламж нь 2035 онд нээгдэнэ хэмээжээ.
Энэхүү байгууламж баригдаж дууссаны дараа Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал болон Японы Кансай нисэх онгоцны буудлуудыг гүйцэж, хиймэл арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болох юм.
“Dalian” нисэх онгоцны буудлын барилга, хөгжлийн ХХК-ийн ерөнхий инженер Ли Шян аравдугаар сард орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Төсөл нь геологийн нарийн төвөгтэй нөхцөл, өрөмдлөгийн том хүндрэл, чанарын өндөр эрэлт хэрэгцээ болон барилгын шахамдуу хугацаанд үйл ажиллагаагаа явуулах тул барилгын ажилд асар их сорилт тулгарсан" гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.
7.5 сая хүн амтай Далянь хот нь Япон, Өмнөд Солонгостой ойр оршдог тул удаан хугацааны туршид тээврийн гол төв байсаар ирсэн аж.
Бараг зуун жилийн турш үйл ажиллагаа явуулж буй “Dalian Jinzhou” нисэх онгоцны буудал нь дээд зэргийн хүчин чадлаа аль хэдийнээ хангасан бөгөөд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа өргөтгөсөн гэж тус улсын "Yicai" сонинд бичжээ.
Тус хотын захиргаа 2003 онд шинэ нисэх онгоцны буудал барих газар сонгох, үзүүлэх ажлыг эхлүүлсэн боловч барилгын ажил хэдхэн жилийн өмнөөс л эрчимтэй эхэлсэн гэж төрийн мэдлийн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Шинэ нисэх онгоцны буудал нь Хятадын агаарын тээврийн хөгжлийн гол хэсэг юм. Тус улс АНУ-ыг давж, дэлхийн хамгийн том агаарын тээврийн зах зээл болох замдаа явж байна.
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх