Цэс Close

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт Булган аймагт боллоо

“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна.Энэ хүрээнд тус хөдөлгөөнийг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярын ахалсан ажлын хэсэг төвийн бүсийн таван аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Анхдагчийн өлгий нутаг Булган аймагт боллоо. Энэхүү арга хэмжээнд Булган аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн 100 орчим төлөөлөгчид оролцлоо.

Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна.      Мал аж ахуйн салбараас жилдээ 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Мөн тус аймгийн хувьд улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог стратегийн чухал ач холбогдолтой аймгуудын нэг юм.

Булган аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид бий. Мөн аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70 хувь, төмс, гурилаар 100 хувь хангадаг боловч хангайн бүсийн аймгуудын төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, усалгаатай талбайн хэмжээ, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд хэлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах