Цэс Close

Хүүгийнхээ үхлийг зөгнөөд амиа хорлосон эмэгтэйн хэрэгт Хөдөлмөрийн яамыг буруутгав

Их Британийн иргэн 42 настай Жоди Уитинг 2017 онд амиа хорложээ. Тэрээр амиа хорлохынхоо өмнө зурвас үлдээхдээ есөн хүүхдийнхээ хамгийн бага хүүд онцгой анхаарал хандуулахыг дурьдаад, “сайн анхаарахгүй бол амиа алдаж мэднэ шүү” хэмээн сануулсан байж. Хүү нь ээждээ эрх, эмзэг сэтгэлтэй тул муу юм болж магадгүй гэж таамаглаж байсан бололтой.

Гэтэл хүү нь хэдхэн хоногийн өмнө хар тамхины тун хэтрүүлсний улмаас нас баржээ. Энэ явдал хэвлэлээр бичигдэж, олны хүртээл болсны дараагаар Жоди Уитингийн хамаатнууд Их Британийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн яамыг буруутгасан байна.

Жоди Уитинг нь өсвөр наснаасаа нурууны гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэйд тооцогдож, тэтгэмж авдаг болжээ. Гэвч нэг удаа түүнийг эрүүл мэндийн үзлэгт амжиж ороогүй гэсэн шалтгаанаар тэтгэмжийг нь олгохоо больсон байна.

Нөхөртөө хаягдаж, есөн хүүхэдтэйгээ үлдсэн эмэгтэйн сэтгэлийн шаналал дээр энэ нь нэмэлт цохилт болж, улмаар амиа хорлоход хүрсэн аж. Тиймээс ч Жоди Уитингийн эмгэнэлт түүхийг бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр давтуулахгүйн  тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага болон бодлогыг буруутгаж буй юм байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах