Цэс Close

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ Emongolia-аар шалгах боломжтой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдийг 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулсан.

Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийжээ. Улмаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг өнөөдрөөс шалгах боломжтой болсон байна.

Та E-Mongolia аппликэйшн эсвэл www.e-mongolia.mn-д нэвтрэлгүйгээр нүүр хэсэгт байрлах “ХҮҮХДИЙН МӨНГӨ ШАЛГАХ” хэсэгт дарж ороод хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах