Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа жилд 8-10 тонн хадлан бэлтгэдэг

Хуваалцах

Хамгаалалтын захиргаад жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээл бэлтгэн нөөцөлдөг. Энэ нь цаг агаарын байдлаас хамааран зэрлэг амьтдыг хоол тэжээлийн хомсдолд орохоос сэргийлэх, өсөж үржих нөхцөлийг хангах зорилготой.

Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа амьтадын хоол тэжээлд зориулсан биотехникийн арга хэмжээ авахын тулд жилд дунджаар 8-10 тонн өвс бэлтгэдэг.

Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлууд эхэлсэн бөгөөд хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид хадландаа гараад байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн