Цэс Close

"Хөгжлийн банкны дараагийн сонсголд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ж.Оджаргал нарыг гэрчээр дуудна"

Энэ сарын 13-17-ны өдрүүдэд болох,Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг хянан шалгах нээлттэй сонсголуудыг өнгөрсөн 1,2 дугаар сард зохион байгуулсан. Гурав дахь удаагийн буюу сүүлийн нээлттэй сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Гурав дахь удаагийн нээлттэй сонсголд 210 албан тушаалтныг гэрчээр дуудна. Үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар, МCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таванбогд трейдийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах