ХӨСҮТ: Улаанбурхан өвчний хавьтлын тоо 10 мянга даваад байна

Халдварт өвчин судлалын төвөөс өнөөдөр /2025.04.11/ халдварт өвчний тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа: "Улаанбурхан өвчний халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдэж, хавьтлын тоо 10 мянга даваад байна. Одоогоор эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Ихэвчлэн 10-14 насныхан өвдөж байна. Нийслэлээс гадна Хэнтий, Дундговь, Төв, Баянхонгор, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн. Цаашид халдвар нэмэгдэх хандлагатай учир шинэ тохиолдол батлагдах бүрд цахимаар болон тухайн орон нутагт очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.
10-14 насныхан голдуу өвдөж байгаа бөгөөд цаашид энэ өвчний халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.
ХӨСҮТ-ийн эмнэлзүй, дархлаажуулалт, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байна. Халдварын тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд аймаг, орон нутагтай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хавьтлын тоо одоогоор 10 мянга даваад байна. Тиймээс урьдчилан сэргийлж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахыг зөвлөж байна.
"УЛСЫН ХЭМЖЭЭНД АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД ШИЛЖСЭН"
Сэтгэгдэл үлдээх