Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарь

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан нэгдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээнээс танилцуулав.
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна. Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа гэв.










Сэтгэгдэл үлдээх