Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан “Д” нарын зургаан иргэнийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ

Хуваалцах

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд мөрийтэй тоглоом кохион байгуулсан иргэдийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Тодруулбал, “Royalcasino.site”, “www.gogopoker.hyz”, “mglcasino.net”, “softpoker.mn”, “odpoker.mn” гэх нэртэй веб сайт ажиллуулж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд иргэн “Д” нарын зургаан иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн