Цэс Close

Цахим орчинд "Зээл гаргана" гэж зар оруулан иргэдэд 100 гаруй саяын хохирол учруулсан этгээдүүдийг баривчиллаа

Цахим орчинд “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал”, гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч, “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликейшнээр дамжуулан банкны картан дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдсэн иргэдийг илрүүлжээ. Тэд иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд гэмт этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм байна.

Иргэдийг хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийг байгууллагаас сэрэмжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах