Цэргийн албанаас оргон зайлсан ахлах ахлагчид 5 жилийн хорих ял төлөвлөжээ

Хуваалцах

Цэргийн албанаас оргон зайлсан ахлах ахлагчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.  Тодруулбал, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ц нь цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэгт холбогдсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах

2.Энэ гэмт хэргийг: 2.2. офицер, ахлагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн