Цэс Close

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 20 хүртэл Е-Mongolia системээр дамжуулан авна.

Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх хэрэгтэйг Нийслэлийн Боловсролын Газраас анхаарууллаа. Мөн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатай юм байна.

Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 20-ноос хойш бүртгүүлсэн дугаарт нь мессежээр илгээнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах