Цэс Close

"Уулархаг нутгаар цочир хүйтрэл эрт эхэлнэ"

"Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ. Далайн түвшнээс 2,000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулсад намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлдэг.  Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ. Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой \хожуу\ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 градусаар илүү байдаг" хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах