Цэс Close

Ч.Өнөрбаярыг дүүжилнэ гэж заналхийлдэг Н.Алтанхуяг ардчилсан хүн мөн үү?

Сонгуулийн ерөнхий хороон дээр АН-аас гээд хоёр хэсэг хүн ороод ирсэн. Нэг нь С.Эрдэнийг  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр орж ирсэн бол нөгөө хэсэг нь Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэв.

Гэвч энэ үеэр Х.Баттулгын зөвлөх байсан Н.Алтанхуяг Сонгуулийн ерөнхий хорооныхон руу элдвээр дайран чичилж байснаа АН-ын генсек Ч.Өнөрбаярыг дүүжилнэ гэж хэллээ. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялыг халах тухай санал гаргаж, энэ нь олон улсад машид үнэлэгдсэн байдаг. Гэтэл өөрийгөө Ардчилсан намын хүн гэж эндүүрсэн Н.Алтанхуяг ийм ноцтой үг хэлж, заналхийлсэн нь олны гайхшралыг төрүүллээ.

Ингэхэд Н.Алтанхуяг ардчиллын буянаар олон ч албан тушаал хашиж, өдий зэрэгтэй яваагаа мартсан бололтой юм. Ингэхэд хүн дүүжилнэ гэж заналхийлдэг Н.Алтанхуяг ардчилсан хүн мөн үү.

Д.ОД

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах