Шадар сайд С.Амарсайхан "Бенилюкс"-ийн орнуудын бизнесийн төлөөлөлтэй уулзжээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Брюссель хотноо болж буй Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны хуралдаанд оролцох хүрээнд Бельги, Нидерланд, Люксембург Улсын бизнесийн төлөөллүүдтэй уулзсан юм.
Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон зорилт, арга хэмжээ, тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тэрбээр эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгойлон анхаарч буйг дурдаж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах эрмэлзлэлтэй бизнес эрхлэгчдэд бүх талын боломж нээлттэй гэдгийг онцлов.
Уг арга хэмжээнд Бельги, Нидерланд, Люксембург Улсын томоохон аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн 30 гаруй төлөөлөл оролцсон юм.
Сэтгэгдэл үлдээх