Зайсангийн KFC-ийн уулзвараас Богдхан уулын арын зам хүртэлх хөдөлгөөнийг өнөө шөнийн 00:00 цагаас хязгаарлаж, засварлана

Хуваалцах

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн KFC-ийн уулзвараас Богдхан уулын арын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэхээр болжээ.

Тодруулбал энэ сарын 28-ны 00:00 цагаас наймдугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл тус авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дээрх зураглалын дагуу зохион байгуулна.

Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш их засвар хийгээгүй юм. Тиймээс дээрх хугацаанд хашлага шинээр суурилуулан, тэмдэг тэмдэглэгээ хийж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөн, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийх юм байна. Мөн явган хүний замыг шинээр тавина.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн