Цэс Close

Шилдэг бүтээлч саналын аян зарлалаа

Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлөөс  үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, ажиллагчдын дунд  бүтээлч, шинэлэг санал санаачилга өрнүүлэх,  “Эерэг харилцаа хандлага-Амжилтын үндэс” соёлыг түгээх зорилгоор  “Шилдэг бүтээлч санал” аян зарлалаа.  Аян энэ сарын 25-наас он дуустал явагдана.

Энэ хүрээнд саналыг сайн саналын программаар авч, сар бүр үнэлэх юм. Аяны төгсгөлд шилдэг зургаан оролцогч, шилдэг бүтээлч таван саналыг шалгаруулан, шилдэг оролцогчийг 100 мянга, шилдэг саналыг 300 мянган төгрөг, дурсгалын зүйлээр шагнана.

Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн зөвлөлөөс шилдэг саналыг хэрэгжүүлэх, үр дүнг  баталгаажуулахад хяналт тавьж, ирэх оны эхний хагас жилд  урамшуулал олгоно  гэж аян зохион байгуулагчид мэдээлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах