Цэс Close

"Шилэн" ажиллагаа: Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд 840 мянган төгрөгийн цалинтай

Засгийн газрын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны "Шилэн" ажиллагааны хүрээнд хэд хэдэн мэдээллийг нээлттэй, олон нийтэд ил болгож буй. Тэгвэл төрийн өмчит зарим компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгосон.

Тухайлбал, Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болон Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгожээ.

Тус компанийн ТУЗ нь 9 хүнээс бүрдэх бөгөөд ТУЗ-ийн бүх гишүүд нь 840 мянган төгрөгийн цалинтай юм байна.

Эргэн сануулахад... Эрдэнэс силвер ресурс ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг байрлах Салхит ордын эзэмшигч компани юм. Мөн 2020 онд ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж, байгалийн баялгийг ард түмэнд хүртээсэн хамгийн том жишгийг тогтоосон компани билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах