Цэс Close

Ши Жиньпин: Хятад улс Туркменистаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжинэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж байгаа Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой Ши-Ан хотод хэлэлцээ хийлээ.

Энэ үер БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятад улс Туркменистаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжих болно. Мөн Туркменстан өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг бүрэн дэмжинэ. Хятад улс Туркменистаны маш найдвартай анд найз хэвээр байх болно гэж хэлэхийг хүсч байна. Хоёр тал бие биеэ нөхөж, хамтын ажиллагааны нөөц боломжийг тасралтгүй нээж, цар хүрээг нь үргэлжлүүлэн тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улс Туркменистантай эдийн засаг, худалдаа, байгалийн хий, дэд бүтцээр холболдох зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаа холбоо, сансар судлал зэрэг дээд технологийн салбар дахь хамтын ажиллагааг тэлэхэд бэлэн. Түүнчлэн Хятадын компаниуд Туркменистанд хөрөнгө оруулалт хийхийг урамшуулан дэмжихийн зэрэгцээ хоёр орны орон нутгийнхан өөрсдийн давуу талаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой. Мөн энэ жил болон ирэх онд харилцан соёлын жилүүд зохион байгуулахаар дамжин хүмүүнлэг соёлын харилцаагаа гүнзгийрүүлэх ёстой гэлээ.

Үүний хариуд Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Туркменистан Хятад хоёр орны харилцаа  харилцан хүндэтгэх, эрх тэгш, хамтдаа ашиг хүртэх зэрэгт суурилсан байдаг. Бид хоёр улсын стратегийн иж бүтэн түншийн харилцааг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд “Торгоны замын сэргэлт” стратеги болон “Бүс ба зам”санаачилгын уялдаа холбоог ахиулахад бэлэн байна. Туркменистан болон Хятадын хамтын ажиллагааны комиссын үүргийг гүйцэд дайчилж, эрчим хүч, инновац зэрэг гол тулгар салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад-Төв Азийн механизм нь найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ аз боломжийг олгох бөгөөд дэлхий дахинд чухал ач холбогдолтой хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах