Цэс Close

Шри Ланкын үндэсний миссийн титмийг буцаан олгохоор болжээ

Шри Ланкын үндэсний миссийн тэмцээний зохион байгуулагчид ялагч болсон Пушпика де Силвад ялагчийн титмийг нь буцаан өгөхөөр болжээ.

Тэрээр тус тэмцээнд ялагчаар шалгарсан ч түүнийг нөхрөөсөө салсан гэх шалтгаанаар өмнөх оны мисс Кэролин Жюри тайзан дээр түүний титмийг хүчээр булаан авч дэд байранд орсон бүсгүйд титмийг зүүлгэж байсан юм.

Харин Пушпика де Силвагийн хувьд одоогоор нөхрөөсөө албан ёсоор салаагүй бөгөөд тусдаа амьдарч байгаа аж. Мөн тэрээр  хүүхдээ ганцаараа өсгөж байгаа ганц бие ээжүүдийг төлөөлөн ялагч болсондоо хэзээ ч харамсахгүй хэмээгээд, олон нийтийн өмнө гутаан доромжлогдсондоо гомдолтой байгаагаа тэмцээний дараа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан юм.

Сонирхуулахад, түүнээс ялагчийн титмийг булааж, толгойноос нь тайлж авсан Шри Ланка улсын 2019 оны гоо бүсгүй Кэролин Жюрийг цагдаа нар баривчлан саатуулсан байна. Мөн Жюригээс гадна тайзан дээр титмийг нь тайлахад тусалсан өөр нэг гоо бүсгүйг хэрэгт холбогдуулан баривчилж байцаалт авчээ.

Хэдийгээр тэд одоо батлан даалтанд байгаа ч тэдний шүүх хурал энэ сарын 19-нд болох товыг тус улсын шүүхээс гаргажээ.

эх сурвалж: bbc.com

theguardians.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах