ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ЭРДЭМТДИЙН АНХААРАЛД…
ШУА-ийн гишүүн сонгох шинжлэх ухааны салбар, чиглэл, тоог зарлаж байна.
- Физик, математик, информатик – 1
- Хими, биологи – 1
- Геологи, газарзүй, байгаль орчин – 1
- Нийгмийн шинжлэх ухаан – 1
- Хүмүүнлэгийн ухаан – 1
- Техник, технологи – 1
- Анагаахын шинжлэх ухаан – 2
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан – 1
Нэр дэвшигчдийн материалыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17.30 цагийн дотор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хүлээн авна. Нэр дэвшигч нь дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
– Анкет ( Маягт №1), боловсролын баримт бичгийн хуулбар
– Бүтээлийн жагсаалт
– Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр (тогтоол, тэмдэглэл, нууц санал хураалтын дүн)
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо,
ШУА-ийн хүрээлэнгүүдийн хотхон
Харилцах утас: 267827, 263662
Цахим хуудас: www.ac.mn
