Цэс Close

ШШГЕГ: Цэргийн ээлжит цол олгож, шагнаж урамшууллаа

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цэргийн ээлжит цол олгож, шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа С.Өлзийбат, 409 дүгээр хаалттай хорих ангийн “Газар ивээл” УТҮГ-ын захирал, дэд хурандаа Д.Батцогт, Сүлд биеийн тамир спортын хорооны дарга, дэд хурандаа Г.Баттулга, Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалт аюулгүй байдлын хэлтсийн тусгай бүлгийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа П.Отгонмөнх нар “Хурандаа” цолоор шагнагдлаа.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Дэд хурандаа” цолоор  Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хошууч Г.Энхбаяр, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд цагдан хорих байрны дарга, хошууч Ц.Соронзонболд, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангихаруул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошуучГ.Энхболд нарын 15 алба хаагч;

“Хошууч” цолоор Хорих ял эдлүүлэх албаны Холбоо, дохиолол, технологийн хэлтсийн дарга, ахмад Б.Батчингис Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахмад Б.Даваацэрэн, нарын 18 алба хаагч;

“Ахмад” цолоор Хорих ял эдлүүлэх албаны сургалт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Даваадорж, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, ахлах дэслэгч Б.Пүрэвдагва нарын 30 алба хаагч;

“Ахлах дэслэгч” цолоор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн, ахлах мэргэжилтэн, дэслэгч М.Гүнбилэгт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Лхагвазагд нарын 62 алба хаагч;

“Дэслэгч” цолоор Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн авто, тоног төхөөрөмжийн механик, дэд ахлагч Г.Эрхбаяр,  435 дугаар хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, ахлагч Х.Гэрэлхүү нарын 31 алба хаагчийг цэргийн ээлжит цолоор тус тус шагналаа.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав шагнал гардууллаа.



“Хүндэт ажилтан” тэмдгээр Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоом, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, 433 дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, ахмад У.Мөнхбаяр, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга, ахлах дэслэгч Д.Байдраг нарын 11 алба хаагч;

“Албаны төлөө I”тэмдгээр 33 алба хаагч, “Албаны төлөө II”тэмдгээр 25 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 56 алба хаагч, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч”-ийн тэмдгээр 4 алба хаагч, “Хүндэт” тэмдгээр 78 алба хаагч, “Албаны төлөө III”тэмдгээр 81 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 121 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.

Нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчдадаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах