Шүүхийн нээлттэй байх зарчмыг тогтвортой хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг авч ажиллах тал дээр санал нэгджээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн болон Захиргааны хэргийн танхимын тэргүүн нар(Ч.Хосбаяр, Д.Мөнхтуяа)-тай уулзаж, эрх зүйн реформын хүрээнд хууль тогтоомжуудын хэрэгжилт, процессын хуулиудын шинэчлэлийн талаар харилцан санал солилцлоо.
Ялангуяа, шүүхийн нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэхэд шаардагдах зохицуулалтуудыг хийхийн чухлыг харилцан ярьцгаав. Хаалттай шүүхэд нээлттэй орны иргэд итгэхгүй, тиймээс шүүх нээлттэй байх ёстой. Ингэвээс иргэдийн итгэл бэхжинэ.
Сэтгэгдэл үлдээх