Шүүхийн шийдвэрээр Ю.Цэдэнбал агсныг цагаатгалаа
Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гарчээ.
Эргэн сануулахад... УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байсан юм. Эдгээр хүнийг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг одоогоор байхгүй байгаа байна гэж мэдэгдээд цагаатгуулахаар хүсэлт өгч байсан юм.
Сэтгэгдэл үлдээх