Цэс Close

Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан болж, түүнд 16 жилийн хорих ялыг оноолоо.

Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх санал гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хохирогчдын өмгөөлөгчдөөс санал гаргаагүй юм. Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.

Шүүгч "Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт хоёр тэрбум төгрөгийг нөхөн төлсөн. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой" гэлээ.

Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах