Цэс Close

Шүүхээс П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулжээ

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авсан хэмээн шүүхээс мэдэгдлээ. Шүүхийн шийдвэрийн тухай шүүгчийн тоймыг хүргэж байна.

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/47, 2025/ЦХШЗ/48

Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутанд хүлээн авч 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна.

Шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах