Ш.Адьшаа: Миний бие, ах дүү, хамаарал бүхий хүмүүс "ЭТТ" ХХК болон бусад нүүрс худалдан авалт болон хөрс хуулалтын бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага үүрэхэд бэлэн байна
Нүүрсний сонсгол үргэлжилж байгаа бөгөөд шинжээч УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой компаниуд нүүрс тээвэр хийсэн болон тээврийн бүрдүүлэлтгүйгээр тээвэр хийсэн хамаарал бүхий мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Би энэ сонсголд ард түмнээ хүндлээд, төрөө хүндлээд ирсэн юм. Ийм гүжир гүтгэлэг Монголын түүхэнд дахиад байх юм уу, үгүй юмуу мэдэхгүй байна. Миний бие 2005 онд Монголын гаалиас чөлөөлөгдсөн. 2020 онд Монгол Улсын ИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2012 оноос хойш миний бие миний ах дүү, хамаарал бүхий хүмүүс "ЭТТ" ХХК болон бусад нүүрс худалдан авалт болон хөрс хуулалтын бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага үүрэхэд бэлэн байна. Ард түмэндээ УИХ-ын гишүүний хувьд Ховд аймгийн олон мянган төлөөллийн хувьд хариуцлагатайгаар хэлж байна.
Энэ нүүрсний сонсгол чинь ер нь зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлэх, жинхэнэ нүүрсний хулгайчдыг нуух зорилготой ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз дээ, түр хорооны гишүүдээ. Миний бие 2022 оны зургаадугаар сард УИХ-ын 26 гишүүнээр гарын үсэг зуруулан дэмжүүлж төр хувийн хэвшлийн компаниудын нүүрс тээвэрлэлтийн борлуулалт хил гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих түр хороог байгуулсан. Үүний үргэлжлэл өнөөдөр явж байна. Олон хулгай нүүрсний асуудыг шалгаж мэдээллийг цуглуулан 2023 оны 4 сард УИХ-ын хяналт шалгалтын сонсгол хийхээр төлөвлөн олон нийтэд товыг зарласан байсан. УИХ-ын удирдлагын зүгээс мөрдөн байцаалтын нууц гэдэг шалтгаанаар сонсгол хийгээгүй" гэв.
Сэтгэгдэл үлдээх