Цэс Close

ФОТО: Хайнань арлыг тойрсон авто зам ашиглалтад оржээ

БНХАУ-ын үзэсгэлэнт газруудын нэг болох Хайнань арлыг тойрсон авто зам ашиглалтад оржээ.

Тодруулбал, “Үндэсний далайн эргийн №1 үзэсгэлэнт зам” хэмээн нэрлэгдсэн Хайнань арлын эргээр бүтэн тойрсон аялал жуулчлалын авто зам өнөөдөр /2023.12.18/-нд ашиглалтад орсон байна. Энэхүү далайн эрэг дагуух авто замыг зам нийт 988 км урттай бөгөөд өмнө барьж ашиглаж байсан 535 км зам дээр нэмж 453 км зам шинээр барьж, өргөтгөл хийжээ. Мөн холболт, салаа зам, хоёр хөвөө рүү салсан зам зэрэг 90 км замыг шинээр барьж заримд нь өргөтгөл хийсэн байна. Далайн эргийн Хайкөү, Вэньчан, Чюнхай зэрэг 12 хотыг холбосон энэхүү замыг гурав орчим жил хүрэхгүй хугацаанд бүтээн байгуулжээ.

Энэхүү зам нь хурдны төмөр зам, хурдны авто зам, улсын авто замын шугамтай холбогдож аялал жуулчлалын замын сүлжээ бий болгож байгаа бөгөөд зам дагуух 9 төрлийн 84 үзэсгэлэнтэй бүсийг дайран өнгөрөх юм байна. Хайнань арлыг холбосон  энэхүү замд байгалийн үзэмж харах 45 өндөрлөг цэг, машины зогсоолын 25 бүс, замын хөвөөний машины зогсоолын 66 бүс, цахилгаан машины цэнэглэх 14 станц, засвар үйлчилгээний 8 газар, авто замын буудлууд байгуулжээ.

эх сурвалж: Xinxua

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах