Цэс Close

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаачид болох Жошуа Ангрист, Гвидо Имбенс нар хуваан хүртлээ. Энэ тухай Хаантны ШУА-ийн Нобелийн хороо даваа гаригт зарлажээ.

“Хөдөлмөрийн эдийн засгийг туршлагын замаар харсныхаа” төлөө Кард алтан медаль ба түүнийг дагалдах мөнгөний тал хувийг авна. Харин Ангрист болон Имбенс шагналын мөнгөний үлдсэн хэсгийг хуваан хүртэнэ. Энэ хоёрын хөдөлмөр нь “шалтгаан ба үр дагаварын дүн шинжилгээнд аргачлалын хувь нэмэр оруулсны төлөө” гэж үнэлэгджээ.

Сонирхуулахад, Нобелийн  шагналыг 1901 оноос эхлэн  603 удаа олгосны 86 нь эдийн засгийн  шагналтнууд байна. Энэ шагналыг Шведийн Үндэсний банкны 300 жилийн ойгоор 1968 онд Альфред Нобелийн дурсгалын гэсэн нэрээр бий болгожээ. Харин Нобель өөрийн гэрээслэлдээ эдийн засагчдыг дурьдаагүй учир түүнийг албан ёсоор Нобелийн шагнал гэж хэлдэггүй аж.

эх сурвалж: bbc

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах