Цэс Close

ЭЕШ-ын хугацаанд аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) зургаадугаар сарын 15-нд буюу маргааш эхлэх гэж байна.

Дөрвөн өдөр үргэлжлэх уг шалгалтын хугацаанд аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийх аж. Мөн шалгуулагчид Батламж хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой.

ЭЕШ өгөхөөр ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Суудлын хуваариа заавал авчрах шаардлагатай.

Түүнчлэн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа очиж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой юм. Хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй тул цагаа сайтар тооцохыг Боловсролын Үнэлгээний Төвөөс зөвлөлөө.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт авах байруудын байршлыг энд дарж харна уу.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах