Цэс Close

Эмч нар болзошгүй зөрчил, ёс зүйн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх талаарх сургалтад хамрагджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албанаас эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эмнэлгийн эрх зүй ба ёс зүй" сэдэвт сургалтыг энэ сарын 13, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн, Хууль зүйн ухааны магистр, АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат удирдан явуулсан бөгөөд төв болон салбар эмнэлгийн нийт 200  эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

Сургалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал болон болзошгүй зөрчил, ёс зүйн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар баримт нотолгоонд тулгуурласан томоохон сэдвийн хүрээнд олон талын мэдээллийг хүргэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах