Цэс Close

Энэ зун Монголд К-Pop хөгжмийн наадмыг зохион байгуулахаар болжээ

Энэ зун Монголд K-Pop хөгжмийн наадам зохион байгуулахаар болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд "Монголд тавтай морилно уу" үйл ажиллагаа зохион байгуулжээ. Энэ үеэр K-Pop үүсгэн байгуулагч И Сү Ман 2023 оны зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр K-Pop  хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаа зарласан байна.

БНХАУ, Япон, Монгол гэх мэт Азийн улс орнуудад танигдсан К-Pop одод Монгол Улсад зохион байгуулах хөгжмийн наадамд оролцоно гэж Б.Бат-Эрдэнэ сайд мэдээллэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах