Энэ сарын 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа зарахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд буюу лхагва гарагт улс орон даяар болно.
Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сарын 8-наас 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлд санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглоно гэж заасан байдаг.
- 67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
- 67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
- 67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.
Сэтгэгдэл үлдээх