Цэс Close

Энэ сарын 10-ны өдөр 20 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж, нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” гарган үйлчилгээ үзүүлж байна.

Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ /2020.12.10/ 

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 5376 татвар төлөгчөөс 20  тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.   Өнөөдрийн татвар төлөгчдөөс хамгийн их  буюу 2 тэрбум төгрөгийн татварыг “Рэдпаф Монгол” ХХК төлжээ.  

Цахим тайлан 

Гуравдугаар улиралын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлжээ. Харин НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 66,4  хувьтай байна.  ХХОАТ-ын тухай хуулийн дагуу  Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57,5 хувьтай байна.  

Цахим үйлчилгээ 

Өнгөрсөн 24 цагт   12 390 иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр дөрвөн аж ахуйн нэгж, 970 хувь хүн бүртгүүлж,  3175 хүсэлт  нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 18948  хүсэлт ирж үүнээс 14598  хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 619 хуулийн этгээд, 691 иргэн авчээ.  

Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 1555 иргэн хандснаас 1507 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах