Цэс Close

Энэ сарын 30-наас Богд уул руу аялахгүй байхыг анхаарууллаа

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд хортон шавьж устгалын бактерын бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аялалын жимээр аялаж зугаалдаг алхагчид та бүхнийг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 16-ний өдрүүдэд ууланд аялаж алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Мөн хортон шавьж устгалын хорны нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног хэмээн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ.
1 хүн ба агаарын хөлөг нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах