Цэс Close

Эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд Баянзүрх, Баянгол дүүргийнхэн өндөр хамрагджээ

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газраас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэх онлайн хурлыг зохион байгуулав. Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 1-нээс энэ оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 836 хүн хамрагдсанаас 382 721 буюу 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 458 115 буюу 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна.
Улаанбаатарт хийгдсэн үзлэгийг дүүргүүдээр харуулбал Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27.0 хувь, Баянгол дүүрэг 24.3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.
Эрт илрүүлэг үзлэгийн аймгуудын мэдээллийг харьцуулахад, Өвөрхангай нийт үзлэгийн 4.1 хувь, Орхон 3.7 хувь, Хөвсгөл 3.5 хувь, Сэлэнгэ 3.1 хувь, Баян-Өлгий 2.9 хувьтай байгаа нь бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөр хамрагдалттай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах