Цэс Close

Эрчим хүчний хэрэглээг 2026 оны эхний улирал гэхэд дотоодоос бүрэн хангадаг болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, Харбин хотод албаны айлчлал хийж хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээ үргэлжилж байна. Тус айлчлалын хүрээнд хоёр улс эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Одоогоос хоёр сарын өмнөх хэвлэлийн хурлаар би эрчим хүчний хэрэглээний дутагдлыг 2027 оны эхний хагас жилд багтаан арилгана гэсэн амлалтыг өгч байсан. Эрчим хүчний реформын хүрээнд эрчимтэй ажилласны үр дүнд бид 2026 оны эхний улирал гэхэд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангадаг болох боломжтой боллоо. Эрчим хүчний салбар айхтар манлайлдаггүй юмаа гэхэд бусад салбарынхаа хөгжлийг боомилдоггүй болно” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах