Цэс Close

Э.Чулуунчимэг: “Та нарын минь сэтгэлийн бороо надад урмын солонго татуулдаг”

Нийтийн дууны ертөнцөд модель шиг нуруулаг, зэгзгэр бүсгүй орж ирсэн нь жинхэнэ утгаараа солонго татуулсан явдал болсон билээ. Царайлаг бүсгүй Э.Чулуунчимэгийн авьяас зөвхөн дуулахаар, фото модель хийж гоё хувцас даашинз амилуулахаар зогсохгүй, тэр шаггүй сайн шүлэгч бас бичигч. Дуулиант салалтынхаа дараа экс нөхөртөө уртаас урт шүлгэн захиа бичиж байв шүү дээ. Олон ч бүсгүйчүүд энэ захидлынх нь энд тэндээс нь иш татан салалтын дуулал, найраглал болгож байв. Ийн дуулианы эзэн болж байсан Э.Чулуунчимэг тавдугаар сарын 2-нд “Хайрын солонго” тоглолтоо хийх гэж буй. Тэрбээр тоглолтынхоо нэрний тайллыг ийн хийжээ.

Э.Чулуунчимэг: “Дуучин хэмээн алдраа зарлуулж тайзнаа анх гарахад минь нижигнэсэн их алга ташилтын бороог үзэгч түмэн та нар минь л над дээр асгасан

Дуулсан дууг минь шимтэн сонсож даган дуулж тэр их сэтгэлийн бороог үргэлж асгаж надад урмын солонго татуулдаг

Тийм болохоор сэтгэлд минь хичээхүйн солонго татдаг

Тоглолт бүрийг минь зорин ирж үздэг тэр их хүндлэлийг та бүхэн минь л надад мэдрүүлдэг

Түүний дараа бодолд минь хариуцлагын солонго татдаг

Энэ бүхэн нийлээд ХАЙРЫН СОЛОНГО болдог.

Тиймээ та бүхэн минь надад хайрын солонго илгээдэг ээ...” гэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах