Цэс Close

Юньнаньд цайны модыг хамгаалах журам хэрэгжиж эхэлжээ

Хятадын Юньнань мужид төрөл бүрийн цайны 20 сая ширхэг мод ургадаг гэсэн урьдчилсан тоо байна. Улмаар Хятадын цайны хамгийн том үйлдвэрлэгч Юньнань мужид 100-гаас дээш жилийн насжилттай цайны модыг хамгаалах шинэ журам  өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж  эхэлжээ. Тус журамд зэрлэг болон таримал цайны мод судлал, хамгаалалт, үржүүлэг, хэрэглээ шилжүүлэн суулгалт зэрэгтэй холбоотой 30 гаруй заалт багтсан байна.

Хятадыг ногоон, шар, хар, цагаан, улаан болон оолонг гэх зургаан төрлийн цайны өлгий нутаг гэж үздэг бөгөөд цай нь эрт дээр үеэс хятадын соёлын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Эдгээр зургаан төрлийн цайг янз бүрийн цэцэгсийн үнэр амтаар баяжуулан хоёр мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхий дахинд нийлүүлдэг аж.

Ташрамд дурдахад, 2022 онд Хятадын уламжлалт цай бэлтгэх аргыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвөөр бүртгэсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах