Цэс Close

Япон: Хортой материалтай харьцаж эрүүл мэндээрээ хохирсон барилгын ажилчдад нөхөн төлбөр олгоход бэлэн

2008 оноос хойш Японы барилгын салбарт ашигладаг байсан асбест хэмээх хортой материалтай ажилласны улмаас барилгын ажилтнуудын эрүүл мэндэд асар их хохирол учраад байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Тус зарга маш удаан шүүхээр явсан бөгөөд шүүхээс анх удаа ажилчдын талд шийдвэр гаргасан байна. Тодруулбал Япон улсын дээд шүүхээс барилгын ажилчдын эрүүл мэндэд хохирол учруулсны хариуцлагыг Засгийн газар, барилгын компаниуд хүлээх ёстой хэмээн шийдвэрлэсэн юм.

Тус шийдвэртэй холбогдуулан Ерөнхий сайд Сүга Ёшихидэ эрүүл мэндээрээ хохирсон иргэдтэй уулзжээ. Тэрээр Япон улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тэдгээр барилгын ажилтнуудаас хүлцэл өчөөд “Болсон явдалд би гүнээ харамсаж байна. Засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйж байна” хэмээсэн байна.

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндээрээ хохирсон барилгын салбарын ажилчдад эрх баригчдын зүгээс нөхөн төлбөр олгоход бэлэн байгаа бөгөөд одоогоор нөхөн төлбөрийн хэмжээ 13 сая иенд хүрч магадгүй байгаа аж.

Эргэн сануулахад, Япон улсад хорт хавдар үүсгэгч барилгын материалтай шууд харьцсаны улмаас янз бүрийн хорт хавдар тусаж, эрүүл мэндээрээ хохирсон олон зуун ажилтан нас барсан юм. Улмаар 2005 онд энэ төрлийн хорт бодис агуулдаг барилгын материалыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж байжээ. 

эх сурвалж: thejapannews.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах