Цэс Close

Үерийн усанд ил шархтай орохгүй байхыг анхааруулж байна

Усархаг бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус, урсаж хөрс, орчныг бохирдуулж байна.

Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг  бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг. Үерийн усанд агуулагдах эмгэгтөрөгч бичил биетүүд нь халдвар үүсгэх эрсдэлтэй хэмээн ЭМЯ-наас анхааруулав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах