Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаравчлах шаардлагатай боллоо

2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсарч болно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Үндсэн хуулийн Цэц дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ.
Цэцийн дээрх шийдвэрээс хамаарч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх ажлын явц үргэлжилнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд ярихдаа ... Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг удахгүй парламентаар хэлэлцэх боллоо. МАН энэ асуудлыг зогсоох эрхгүй. Дараагийн нэмэлт, өөрчлөлтийг бид шаардана. МАН Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалсан гэдэг. Тэгвэл одоо ирээдүй үеэ хамгаалах цаг ирсэн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэхээ нэн даруй шийдэх цаг болсон. 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дөрвөн гишүүн ажиллах нь зүйтэй гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдөр энэ хязгаар нь байхгүй болчихлоо. Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй” гэлээ.
Энэ намар Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил дахин өрнөхөөр байна. Ингэхдээ УИХ-ын гишүүний тоо 76 байгааг 150-д хүргэнэ гэж байгаа. Цэц Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг гаргасан учраас хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэх бөгөөд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, давхар дээлтэй сайдуудын тоо нэмэгдэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо 150-д хүрвэл Засгийн газрын 18 сайд давхар дээлтэй байж болох юм. Ингэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаравчлах шаардлага үүсч байгаа юм.
Ч.Өрнөх
Сэтгэгдэл үлдээх