Цэс Close

Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэх гэж байна.

МҮБХ-ноос баталсан цаглаврын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр зохион байгуулах аж. Түүнчлэн намраас хаврын улиралд 16-18 удаагийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм. Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй юм байна.

Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтооход 18 барилдааныг хамруулах аж. Үүнд:

Улирлын нээлтийн барилдаан

Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Сар шинийн баярт зориулсан барилдаан

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан

Улс тунхагласны баярт зориулсан барилдаан

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан

Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан

Богдхан хайрханы хишиг барилдаан

Сонгинохайрханы хишиг барилдаан

Чингэлтэй хайрханы хишиг барилдаан

Баянзүрх хайрханы хишиг барилдаан

Бөхчүүдийн чансааг тогтоохдоо оролцсон бол 100 оноо өгнө. Харин 1-8 давааг 50-1500 оноогоор дүгнэх юм. Тодруулбал, 256 бөх зодоглосон барилдаанд түрүүлсэн 1500 оноо авна. Ингэхдээ зөвхөн сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдуулахаар тусгажээ.

Ташрамд сонирхуулахад, “Дөрвөн уулын хишиг” барилдааныг энэ улирлаас дахин зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах