Цэс Close

Үхсний дараа амьдрал байдгийг нотолвол 1 сая ам.доллар өгнө

АНУ-ын Невада мужийн Лас-Вегаст амьдран суудаг 75 настай хөрөнгө оруулагч, саятан Роберт Бигелоу NASA-тай идэвхтэй хамтран ажилладаг нэгэн ажээ. Тэрбээр үхлийн дараагаар амьдрал байдаг гэдгийг бүрэн нотолж чадсан хүнд 1 сая ам.доллар өгнө гэж амласан байна.

Bigelow Aerospace-ийг үүсгэн байгуулагч тэрбээр насан туршдаа танин мэдэхүй, шинжлэх ухааныг сонирхож, судалсаар иржээ. Одоо түүний сонирхлыг гойд татсан хоёр л асуулт байдаг гэнэ. Нэг нь, амьдрал үхлийн хооронд ямар нэгэн үл мэдэгдэх зааг байдаг уу? Хоёр дахь нь, бид энэ огторгуй ертөнцөд ганцаараа юу?

Бидний үхэл гэж хардаг зүйлийн дараагаар амьдрал байдгийг бүрэн баталж, үнэмшүүлж чадсан хүнд 1 сая ам.доллараа өгөх юм байна. “Би зөвхөн баримт нотолгоог л үндэс болгоно. Гэрчүүд байвал бүр сайн” хэмээн Бигелоу өгүүлжээ.

Бигелоугийн хувийн амьдрал сүүлийн жилүүдэд тун эмгэнэлтэй байдалд орсон юм. Жилийн өмнө эхнэр нь цусны өвчнөөр таалал төгссөн бол 1990-ээд онд хүү нь амиа хорложээ. Мөн хэдэн жилийн өмнө ач хүү нь золгүй тохиолдлоор нас барсан байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах