Өвөрхангай аймагт гарсан зам тээврийн ослыг шалгаж байна

Хуваалцах

Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдрийн 00:14 цагт “Өвөрхангай аймаг Арвайхээр  сумын нутагт байрлах шатахуун түгээх станцын хажууд хүн автомашинд мөргүүлсэн байна” гэх мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад И жолоочтой Toyota Land Cruiser маркийн автомашинаар явган зорчигчийг мөргөсөн осол гарсан байв. Ослын улмаас явган зорчигч 57 настай, эрэгтэй Б-ийн амь хохирсон. Осол, хэргийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн