Цэс Close

Өмнөд Солонгос улсад гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг хүргэлтийн ажилд ажиллуулахгүй

Ноцтой гэмт хэргийн зөрчил өмнө нь үйлдэж байсан хувь хүмүүст “Baemin”, “Coupang Eats” зэрэг онлайн хүргэлтийн үйлчилгээ, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси үйлчилгээнд ажиллахад нь хязгаарлалт хийх болно гэж БНСУ-ын Тээврийн яам мягмар гарагт мэдэгджээ.

Өмнөд солонгос улсад батлагдсан тээвэр, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу гэмт хэрэг үйлдсэн, тэр дундаа бэлгийн болон хар тамхины гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ялаас чөлөөлөгдсөн буюу ялыг нь дуусгавар болгосноос хойш 20 жил хүртэл хугацаагаар тухайн салбарт ажиллах эрхгүй болгож байхаар зохицуулалтыг хийж эхэлсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан такси үйлчилгээ, бараа хүргэлтийн жолооч ажилд авдаг байгууллагууд, тэр дундаа алдартай хоол хүргэлтийн платформын операторууд одоо орон нутгийн цагдаагийн газраар дамжуулан гэмт хэргийн бүртгэлийг шалгах шаардлага нэмэгдэх юм.

Хэрэв эрхээ хасуулах хүчин зүйл үүссэнээс хойш нэг сарын дотор гэмт хэргийн бүртгэлийг шалгахгүй эсвэл хөдөлмөрийн гэрээгээ цуцлахгүй бол 5 сая вон (3418 ам доллар) хүртэл торгууль ногдуулна гэж БНСУ-ын Тээврийн яам мэдээлжээ.

Эх сурвалж: Korea Times

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах