Өнөөдөр болох үйл явдал

Хуваалцах

Төрийн ордонд

10:00 Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулна.

“Шинэ 100 айл төв”-д

11:40 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын зохион байгуулсан “Амар байна уу-2023” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц арга хэмжээний борлуулалтын үр дүнг танилцуулна.

Бөхийн өргөөнд

15:00 цагт Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж байна.

Бурхан шашны Гандантэгчэнлин хийдэд

23:00 цагт Цэдор Лхам хурна. Балданлхам бурхны тахилга хурлын ая дан өөрийн гэсэн онцгой горимтой байх бөгөөд хурал өглөө нар мандах хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн